Service.ulaanbaatar.mn сайтын онлайн бизнес төвд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хянан шалгаж, зөвшөөрөл олгох асуудлаар санал, дүгнэлт гаргах эрх бүхий ажлын хэсгийн 2026 оны 06 дугаар хурал боллоо.

Хурлаар холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлага хангасан, тохижилт бүтээн байгуулалтаа бүрэн хийсэн, татварын өр төлбөргүй худалдааны 3, хоол үйлдвэрлэлийн 3 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар олгохоор шийдвэрлэлээ. Мөн бичиг баримтын зөрчилтэй 3 аж ахуйн нэгжид зөрчлөө арилгах үүрэг, чиглэл өгч, дараагийн хурлаар дахин хэлэлцэхээр тогтов.
Түүнчлэн цагдаагийн байгууллагад хэрэг, зөрчлийн бүртгэл удаа дараа бүртгэгдсэн, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргээ хангалтгүй биелүүлсэн 1 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх санал, дүгнэлтийг гаргалаа.





