Нүүр хуудасМэдээСХД: Хуушуурын зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг шууд дамжуулж иргэд олон нийтэд нээлттэй...

СХД: Хуушуурын зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг шууд дамжуулж иргэд олон нийтэд нээлттэй мэдээлнэ

СХД-ийн Удирдах ажилтны шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өмнөх 06 дугаар сарын 24-ний хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврыг биелэлтийг хэлэлцлээ.

Хуралдаанаар ОСНААУГ-аас шугам хоолойн засвар шинэчлэлтийн ажлын явц, Дүүргийн Татварын хэлтсээс татварын болон татварын бус орлогын гүйцэтгэлийн талаар, Дүүргийн Эрүүл мэндийн төвөөс Улаанбурхан өвчлөлөөс урьдчилан сэргийлж буй ажил арга хэмжээ, дархлаажуулалтын талаар, Дүүргийн Цагдаагийн газар, Дүүргийн Онцгой байдлын хэлтсээс цаг үеийн нөхцөл байдлын талаар танилцуулга мэдээллийг хүргэлээ.

Дүүргийн Засаг даргаас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд ажлын хэсэг байгуулах, удаашралтай байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, инженерийн шугам сүлжээний хэвийн байдлыг хангах, баяр наадмын өдрүүдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж ажиллахыг холбогдох газар хэлтэст үүрэг болголоо.

Баяр наадмын өдрүүдэд хүй 7 худагт хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэхтэй холбоотой зөвшөөрлийг иргэдэд дамнан худалдаалж байгаа тухай зар мэдээлэл цахим сүлжээнд нийтлэгдэж иргэд, олон нийт шүүмжилж буй. Энэ асуудалтай холбогдуулан хуушуурын зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг шууд дамжуулалтаар иргэд олон нийтэд нээлттэй ил тод мэдээлэхийг дүүргийн Засаг дарга үүрэгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН