Төр, иргэнийг холбох хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэй хэрэгжүүлж байгаа эрхмүүд бол хорооны хэсгийн ахлагч нар билээ.
Жил бүрийн арваннэгдүгээр сарын эхний 7 хоногийн ням гаригийг дүүргийн хэмжээнд “Хорооны хэсгийн ахлагч нарын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 87 дугаар тогтоолоор батлан гаргаж байсан түүхтэй.
Хэсгийн ахлагч нарын баярын хуралд дүүргийн ИТХ-ын дарга Б.Золбоо мэндчилгээ дэвшүүлж, дүүргийн Засаг дарга Ц.Баттөр нээж үг хэллээ.
Монгол улсын хүн амын 10 хувь нь оршин сууж байгаа Сонгинохайрхан дүүргийн 32 жилийн хөгжил цэцэглэлтийн түүх хэсгийн ахлагч та бүхий дундаршгүй их хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд бий болсон билээ.
Төрийн бодлого шийдвэрийг бодит ажил болгож дүүргийнхээ хөгжил дэвшил, ирээдүйн төлөө итгэл төгс хамтран хичээн ажиллаж ХЭСГИЙН АХЛАГЧИДДАА эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.