Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд Татварын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтсээс цаг үеийн мэдээлэл өглөө. Мэдээллийг сонссоны дараа нийслэл, дүүргээс дараах үүргүүдийг өгчээ
НИТХ-аар нийслэлийн 2026 оны төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлуудыг хангах,
Жилийн эцэс болж байгаа учраас татварын орлогын бүрдүүлэлтийг нэмэгдүүлж, татвараа төлөхгүй байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад арга хэмжээ авах,
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор амны хаалт зүүх нөлөөллийн аянг зохион байгуулах,
Орон сууцны дээвэр, фасадны зураг төсвийн явцыг танилцуулах,
Автомашины зогсоолын менежментийн талаар танилцуулга бэлдэх,
Худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийн талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй өгөх,
Нам даралтын зуухаар халж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг газ болон бусад байгаль орчинд ээлтэй халаалтын эх үүсгэвэр рүү шилжүүлэх,
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор том оврын авто машин ашиглаж үйл ажиллагаагаа эрхэлж байгаа байгууллагуудыг түлшний хор уршгийг багасгахад анхаарч ажиллуулах,
Сурагчдын дунд гарч байгаа үе тэнгийн дээрэлхэлтийг багасгахад чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах,
Явган хүний замын цас цэвэрлэгээ, аж ахуйн нэгжүүдийг орчмын 50 метр хүртэлх газрыг цэвэрлүүлэх ажлыг эрчимжүүлэх,
Нохой, муур барих ажлыг эрчимжүүлэх,
Дүүргийн хэмжээнд шинэ жилийн уур амьсгалыг оруулж, тохижилтын ажлыг зохион байгуулах,
Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг цаг тухай бүрд нь шийдвэрлэх зэрэг үүргүүдийг холбогдох алба хэлтэст нь өглөө.





