Соёлын биет болон биет бус өвийг өвлөн уламжлагчдын иргэд олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор дүүргийн Засаг даргын тамгын газраас “Үл тасрах өв” зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөний хамтран зохион байгуулагчаар Улсын Хүүхэд залуучуудын театр, Жаргалант тосгоны Соёлын ордон, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв, Ахмадын хороо, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Боловсролын хэлтэс, дүүргийн 43 хороо хамтран ажиллалаа.

“Үл тасрах өв” зөвлөгөөнд дүүргийн соёлын биет бус өвийн 7 ай савын төрлийн өвлөн уламжлагч 330 иргэн, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, албан хаагчид, хүүхдүүдийн төлөөлөл гээд 1000 гаруй хүн оролцлоо.

Зөвлөгөөний эхэнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 500 гаруй морин хуурч сурагчид 15-ны сар аяыг Улсын хүүхэд, залуучуудын театрын гадна талбайд тоглолоо.

Зөвлөгөөнөөр соёлын биет болон биет бус өвийг хадгалан хамгаалах, сурталчлан таниулах, зэрэг ажлын хүрээнд хийгдэж буй бодлого арга хэмжээ, хуулийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар хэлэлцэж санал солилцлоо.





