Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошуу салбар амбулатори, Нийгмийн эрүүл мэндийн албатай хамтран 78 дугаар цэцэрлэг дээр “Өвчлөлгүй эрүүл хүүхэд” өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус арга хэмжээг дэлхийн нүүр, амны өдрийг тохиолдуулан зохион байгуулсан бөгөөд хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үзлэг болох шүд, чих, хамар хоолойн үзлэгт хамруулж, эрүүл мэндийн сургалт, мэдээлэл өглөө.
Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг. Тиймээс эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийнхээ амны хөндийн эрүүл мэндэд анхаарал хандуулж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж хэвшээрэй.