Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/122 дугаар “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журмыг батлах тухай” тушаал , Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/145 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын А/78 дугаар захирамжийн хүрээнд Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй 2025 оны гүйцэтгэлийн гэрээг байгууллаа.

Тус гүйцэтгэлийн гэрээгээр өрхийн эрүүл мэндийн төвүүд нь анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй хүргэх, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах үүргийг хүлээх бөгөөд энэхүү үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга хяналт тавих, хэрэгжилтийг үнэлэх, Эрүүл мэндийн төв мэргэжил арга зүйн удирдлагаар өдөр тутам хангах чиг үүргийг гүйцэтгэх юм.









