2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө гэр хорооллын 10 мянган өрхийн ариун цэврийн байгууламжийг шинэчлэх ажлыг тусгасан. Энэхүү төсөл амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд одоогийн байдлаар дүүргийн Захиалагчийн ажлын алба орон нутгийн өмчит тооцоот үйлдвэрийн газар 12 хорооны 250 өрхийг үнэ төлбөргүй стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болголоо.
Уг төслийг бүрэн хэрэгжүүлснээр Сонгинохайрхан дүүрэг хөрсний бохирдолгүй анхны дүүрэг болох боломжтой юм. Энэ онд төслийн хүрээнд гэр хорооллын 25 хорооны 350 өрхийг үнэ төлбөргүй эко ариун цэврийн байгууламжтай болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Ирэх 2022, 2023, 2024 онуудад нийт 10 мянга гаруй өрхийн ариун цэврийн байгууламжуудыг шинэчлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ингэснээр Сонгинохайрхан дүүрэг хөрсний бохирдолгүй анхны дүүрэг болох зорилтыг хангах юм.