Нүүр хуудасМэдээСХД: 41 дүгээр хороонд 0,318 метр шинэ авто зам ашиглалтад орлоо

СХД: 41 дүгээр хороонд 0,318 метр шинэ авто зам ашиглалтад орлоо

Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны төв замаас 134 дүгээр сургуул, 215 дугаар цэцэрлэгийн авто машины зогсоол хүртэлх 0,318 метр авто замын ажил хийгдэж дууслаа. Тус авто зам нь дунд сургууль, цэцэрлэгтэй холбогдож байгаагаараа онцлог бөгөөд явган хүний зам, ус зайлуулах хоолойтойгоор хийгдэж байгаа цогц бүтээн байгуулалт юм.

Энэхүү авто зам ашиглалтад орсноор сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдал хангагдаж, багш, сурагч, эцэг, эхчүүд аюулгүй зорчих нөхцөл бүрдэж байна. Тус авто замыг дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийж дууслаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН