Нүүр хуудасМэдээСХЗГ: Баталгаажуулалтын шинжээчийн эрх олгох шалгалт боллоо

СХЗГ: Баталгаажуулалтын шинжээчийн эрх олгох шалгалт боллоо

Стандарт, хэмжил зүйн газрын төлөвлөгөөт сургалтын хуваарийн дагуу Стандартчиллын суурь асуудлууд, баталгаажуулалтын шинжээчийн М2, М3, М4 сэдэвт сургалт 04 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд зохион байгуулагдав.

Сургалтад Итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагын болон аймгуудын Стандарт, хэмжил зүйн хэлтсийн мэргэжилтнүүд, баталгаажуулалтын шинжээчийн эрх олгох, эрх сунгах сургалтад хамрагдах ажилтнууд болон шинжээчид хамрагдсан.

Сургалтын төлөвлөгөөний дагуу баталгаажуулалтын шинжээчийн эрх олгох шалгалт өнөөдөр буюу 2024.04.29-ны өдөр зохион байгуулагдан, 60 гаруй хүн оролцлоо.

Шалгалтыг Стандарт, хэмжил зүйн газрын баталгаажуулалтын шинжээчийн эрх олгох шалгалтын комисс авав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН