МУ-н Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар бусад удирдлагуудын хамт Бүгд Найрамдах Солонгос Улсын Технологи, Стандартын агентлаг (KATS)-ын Чөлөөт худалдааны хэлэлцээрийн Худалдаан дахь техникийн саад тотгорын асуудал хариуцсан газрын дарга Кионг Минсү болон бусад төлөөллүүдийг өнөөдөр/2024.05.22/ хүлээн авч, уулзлаа.
Уулзалтаар Монгол Улстай байгуулах Чөлөөт худалдааны хэлэлцээрийн Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай бүлгийн хэлэлцээрт СХЗГ-ийн зүгээс шаардлагатай гэж үзсэн асуудлуудыг хөндөж санал солилцлоо.
Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар: Хоёр орны байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өргөжин хөгжиж байгааг онцлон хэллээ. Түүнчлэн хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг цаашид улам гүнзгийрүүлэх нь чухал гэж үзэж байна. Үүний тулд Худалдаан дахь техникийн саад тотгорыг арилгах хэлэлцээ чухал үүрэгтэй. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний чиглэлээр худалдаанд учирч болзошгүй тарифын бус саад тотгорыг арилгахад талууд хүчин чармайлт гарган ажиллана гэж итгэж байна.
Тохирлын үнэлгээний үйл ажиллагааг зохицуулах журамд олон улсын стандарт, удирдамж, зөвлөмжийг ашиглах, тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх, техникийн зохицуулалтыг боловсруулахад харилцан дэмжлэг үзүүлэх, мэдээллээ харилцан ил тод солилцох, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, худалдаан дахь техникийн саад тотгорын талаарх хороог байгуулан ажиллах нь хоёр улсын тухайн чиг үүргийн байгууллагууд хоорондоо шууд харилцан зөвшөөрөх хэлэлцээр хийх боломж бүрдэнэ гэж харж байна” хэмээн онцлон хэллээ.
Уулзалтанд БНСУ-ын Технологи, Стандартын агентлаг (KATS)-ын Чөлөөт худалдааны хэлэлцээрийн Худалдаан дахь техникийн саад тотгорын асуудал хариуцсан газрын дарга Кионг Минсү, БНСУ-ын тус газрын нарийн бичгийн дарга Ким Сүнгүн, Монгол Улс дахь БНСУ-ын ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ёон Жихён, Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар болон Гадаад харилцааны яамны гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын зөвлөх бөгөөд Монгол Улстай байгуулах Чөлөөт худалдааны хэлэлцээрийн Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай бүлгийн /TBT/ хэлэлцээний ажлын хэсгийн дэд дарга А.Ариунаа, ГХЯ-ны гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын 2-р нарийн бичиг бөгөөд Монгол Улстай байгуулах Чөлөөт худалдааны хэлэлцээрийн Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай бүлгийн /TBT/ хэлэлцээний нарийн бичгийн дарга О.Цэцэгмаа нар оролцлоо.
Уулзалтын төгсгөлд зочид СХЗГ-ын цаг давтамж, уртын эталон, массын лабораториудтай танилцлаа.