Нүүр хуудасМэдээСХЗГ: Дархан-Уул аймгийн лабораторийг төвийн бүсийн жишиг лаборатори болгоно

СХЗГ: Дархан-Уул аймгийн лабораторийг төвийн бүсийн жишиг лаборатори болгоно

“Төвийн бүсийн хөгжлийн чуулган”-ыг Дархан-Уул аймагт зохион байгуулж буй чуулганы үеэр МУ-ын Шадар сайд С.Амарсайхан тус аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, орон нутагт бүсийн хөгжлийг хөгжүүлэхэд нөөц бололцоо, шаардлагатай ажил, тулгамдсан асуудлын талаар уулзаж, зарим асуудлыг шийдвэрлэсэн юм.

Энэ үеэр Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар: СХЗГ-ын 21 аймаг дахь СХЗХэлтсийн сорилтын лаборатори нь химийн, микробиологийн, ургамал, хорио цээрийн шинжилгээ хийж, үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр лабораториудыг түшиглэн стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, сорьцын хяналтыг хэрэгжүүлэн, стандартын шаардлага хангагдаж, эрүүл, аюулгүй амьдралын баталгаа бүрдэнэ. Үүний тулд нарийн мэдрэмжит багаж тоног төхөөрөмжөөр хангах, шаардлага хангасан байртай болох, өнөөдрийн байдлаар үзүүлэлтийг 15-30 хувь үзэж байгааг ойрын хугацаанд 50-70 хувьтай болох нэн тэргүүний ажил байна. Ингэснээр хүнс, хөдөө аж ахуйн гол дотоодын нийлүүлэлтийг хангах боломж бүрдэнэ” гэдгийг хэлсэн юм.

МУ-ын Шадар сайд С.Амарсайхан: Хүн бүрийн эрүүл, аюулгүй амьдралын баталгаа стандарт. Стандартыг хэрэгжүүлснээр хүн амын амьдралын чанар сайжирхаас гадна Монгол Улсыг хөгжүүлэх бодлогын бичиг баримтуудыг үр дүнд хүргэх хамгийн чухал замын зураглалын нэг хэсэг бол чанарын дэд буюу Стандарт, тохирлын үнэлгээ, хэмжил зүйн бодлогын асуудал юм. Тиймээс салбарын хувьд зөвхөн тоног төхөөрөмж шинэчлэхээс гадна үйл ажиллагаа тасалдахгүй, хэвийн үргэлжлэх нөхцөл боломжийг бүрэн дүүрэн хангах нь зүйтэй. Иймд Дархан-Уул аймгийн СХЗХ-ийн үйл ажиллагааг Төвийн бүсийн жишиг лаборатори болгоход шаардлагатай 300 сая. төг-ийг ирэх оны төвөст суулгаж шийдвэрлэнэ” хэмээн хэллээ.

Уг ажлын хэрэгжилтэнд анхаарч ажиллахыг Стандар, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатарт үүрэг болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН