Нүүр хуудасМэдээСХЗГ: Олон улсын стандарт хэрэгжүүлсэн байгууллагуудад гэрчилгээ олголоо

СХЗГ: Олон улсын стандарт хэрэгжүүлсэн байгууллагуудад гэрчилгээ олголоо

Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Баталгаажуулалтын Зөвлөлийн хурал 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хуралдсан. Тэгвэл өнөөдөр /2024.12.23/ нэгдсэн менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг олголоо.

Уг гэрчилгээг Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар “Өег гурил” ХХК, ОБЕГ-ын дэргэдэх 112 дугаар анги, “Ньюком проперти” ХХК, “Милко” ХХК, “Айсмарк” ХХК, “Хөтөл мөнхий зул”ХХК, “Бесткап”ХХК-уудад гардуулан өгсөн юм.

Түүнчлэн Халал стандартын тогтолцоог GSO 993, GSO 2055-1 стандартын дагуу хэрэгжүүлсэн “Дархан меат фүүдс” ХХК, “Дарьт шүтээн” ХХК-д Халал гэрчилгээг шинээр олголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН