Нүүр хуудасМэдээСХЗГ: "Тэргүүний ажилтан" болон “жуух бичиг”-ээр шагнагдсан албан хаагчдадаа халуун баяр хүргэе

СХЗГ: “Тэргүүний ажилтан” болон “жуух бичиг”-ээр шагнагдсан албан хаагчдадаа халуун баяр хүргэе

Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан Монгол улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хэмжлийн нэгдмэл байдлыг хангахад олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан зарим төрийн албан хаагч, хамтран ажиллагч байгууллагуудын дараах албан хаагчдыг Монгол Улсын Шадар сайдын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаар тушаалаар “Стандарт, хэмжил зүйн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа.

Тодруулбал, Стандарт, хэмжил зүйн газрын эзлэхүүний лабораторийн мэргэжилтэн Б.Нарантогтох, Д.Баярбат

– Стандарт, хэмжил зүйн газрын техникийн хороо хариуцсан мэргэжилтэн Я.Энхжаргал

– Стандарт, хэмжил зүйн газрын хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын техникч М.Серикбол

– Стандарт, хэмжил зүйн газрын уртын шалгалт, тохируулгын техникч Т.Лхагважаргал

– “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ний тоолуурын инженер Б.Батнасан

– “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ний Реле хамгаалалт, автоматик хэмжилт, туршилтын албаны хэмжүүр, тоолуурын инженер Э.Наранбат

– “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ хэмжих хэрэгслийн лабораторийн эрхлэгч Б.Уянга шагнагдсан юм.

Мөн Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/70 дугаар тушаалаар дараах албан хаагчид Стандарт, хэмжил зүйн газрын “Жуух бичиг”-ээр шагнагдлаа. Үүнд:

– Стандарт, хэмжил зүйн газрын Уртын эталоны мэргэжилтэн Ц.Сумьяа,

– Стандарт, хэмжил зүйн газрын Даралтын эталоны мэргэжилтэн Э.Хандармаа,

– Стандарт, хэмжил зүйн газрын Цахилгааны эталоны мэргэжилтэн Т.Батхишиг,

– “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ний Даралт, зарцуулалт, түвшний хэмжүүрийн инженер Ө.Наранбаатар, Уурын хэсгийн хэмжүүрийн инженер Ч.Батсүх, Цахилгааны хэмжүүрийн инженер Д.Цэрэндулам нарыг тус тус шагналаа.

Шагнал авсан албан хаагчид та бүхэндээ халуун баярын мэндийг хүргэж, сайн сайхныг хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН