Төрийн албаны зөвлөлийн Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх салбар зөвлөлөөс СХЗГ-ын төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахаар зарласан.

Тэгвэл өнөөдөр Стандарт, хэмжил зүйн газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын төрийн албаны тусгай шалгалт 2024.09.17-ны 10 цагт эхэллээ.


Төрийн албаны тусгай шалгалт нь төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх төрийн жинхэнэ албан тушаал болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалд тавигдах нийтлэг, тусгай шаардлагыг хамгийн сайн хангасан хүнийг чадахуйн зарчимд үндэслэн сонгон шалгаруулж томилох нөхцөл бололцоог бүрдүүлэхэд шалгалтын гол зорилго оршдог.
