Нүүр хуудасМэдээСХЗГ: Удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ

СХЗГ: Удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ

Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн СХЗГ-ын Сургалтын танхимд зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөнөөр 2024 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, ажлын явц, цаашдын зорилгоо хэлэлцэж, салбарын удирдах ажилтнуудыг нэгдсэн мэдээллээр хангах юм.

Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилнэ. Эхний өдрийн нэгдсэн хуралдаанаар хууль, эрх зүйн шинэчлэл, стандартчилал, тохирлын үнэлгээний бодлого, баталгаажуулалтын үйл ажиллагаа, бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх хэмжил зүйн бодлого, сорьцын хяналтын тогтолцоог бэхжүүлэх талаар болон хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын үйл ажиллагааны чанар, орон нутгийн сайн туршлага, хүнсний аюулгүй байдлын тулгамдаж буй асуудлаар холбогдох хэлтэс, нэгжийн дарга нар илтгэл тавьж, мэдээлэл өгөх юм. Харин хоёр дахь өдрийн нэгдсэн хуралдаанаар Стандарт, хэмжил зүйн газрын шинэчлэлийн бодлого, үндэсний бодлого боловсруулагчид илтгэл тавьж хэлэлцүүлнэ.

Мөн 21 аймаг дахь хэлтсүүдийн 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүнг танилцуулж, шалгарсан хэлтсүүдэд шагнал гардуулна. Зөвлөгөөнөөс гарах нэгдсэн зөвлөмжийг цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгаж, ажил хэрэг болгон ажиллах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН