Нүүр хуудасМэдээСХЗГ: Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл барилга, хүнс, эрүүл мэнд салбарт төвлөрч хуралдана

СХЗГ: Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл барилга, хүнс, эрүүл мэнд салбарт төвлөрч хуралдана

Өнөөдөр УИХ-ын 84-р захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ээлжит хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль, эрх зүйн орчныг сайжруулах зорилготой уг шинэчилсэн найруулгын төсөл нь салбар дундын зохицуулалтыг бий болгох, стандартыг иргэн, хуулийн этгээд даган мөрдөх, төрийн хяналт шалгалтыг илүү тодорхой болгох, тохирлын үнэлгээний байгууллагын эрх үүргийг тодорхой болгоход анхаарч, хэлэлцэж байна.

Ажлын хэсэг өнөөдрийн хуралдаанаар стандарт алдагдаж, эрсдэлтэй салбар болох барилга, хүнс, эрүүл мэнд салбарын хүрээнд анхаарах зүйл, салбар хоорондын уялдаа, урьдчилан сэргийлэх, цаашид стандартын орчныг сайжруулахад төвлөрч хуралдсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН