Нүүр хуудасМэдээСХЗГ: Хэмжил зүйн суурь асуудлууд сэдэвт сургалт болжээ

СХЗГ: Хэмжил зүйн суурь асуудлууд сэдэвт сургалт болжээ

СХЗГ-ын төлөвлөгөөний дагуу хэмжил зүйн суурь асуудлууд сэдэвт сургалтыг 3-р сарын 11, 12-ны өдрүүдэд онлайн болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар хэмжил зүйн тухай хуулийн зорилго, бүтэц, агуулга, хуулийг дагаж гарсан дүрэм журамтай танилцаж, хэмжил зүйн суурь ойлголт, ерөнхий нэр томъёо, тодорхойлолт, хэмжил зүйн дэд бүтэц, тогтолцоо, үйл ажиллагааны талаар мэдээлэл авах, хэмжлийн алдаа, хэмжлийн эргэлзээг тооцоолох, Олон Улсын нэгжийн CN систем, үндсэн, уламжилсан, эмхэтгэсэн нэгжүүдийн талаарх мэдлэг олгодог юм.

Сургалтанд хэмжих хэрэгслийг импортлох, суурилуулах, засварлах, худалдах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагуудын инженер, техникийн ажилтнууд оролцож, нийт 80 гаруй хүн хамрагдлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН