Стандарт, хэмжил зүйн газрын Шалгалт тохируулгын ажилтны чадавхыг үнэлэх болон Улсын шалгагчийн эрх олгох шалгалтыг 2025 оны 01-р сарын 20-ны өдрийн 14.00 цагт зохион байгуулагдлаа.
Даралтын хэмжлийн төрлөөр Шалгалт тохируулгын ажилтны чадавхын үнэлгээнд Дулааны 3-р цахилгаан станцын инженер Х.Нямдаваа, Ч.Батсүх, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын инженер А.Болормаа, Н.Цэнгүнжав, Б.Гомбоням, Оюу Толгой ХХК-ний хэмжил зүйн мэргэжилтэн П.Санжрагчаа, Б.Гантулга, Б.Нямхишиг, Э.Батмөнх, Уртын хэмжлийн төрлөөр СХЗГ-ын ХЗХ-ийн С.Хишигсүрэн нар хамрагдлаа. Мөн Сүхбаатар аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн эзлэхүүн зарцуулалт, даралтын хэмжлийн улсын шалгагч Д.Зоригтбаатар массын хэмжлийн төрлөөр нэмэлт эрх олгох шалгалтад хамрагдаж хангалттай үнэлгээ тус тус авсан байна.
Шалгалтыг СХЗГ-ын Мэдээллийн технологи, стандартын лавлагаа, сургалтын төвийн дарга Ч.Содномоор ахлуулсан шалгалтын комисс зохион байгуулж Улсын шалгагчийн эрх олгох, түүнийг аттестатчилах журам болон “MNS 7045:2024 Шалгалт тохируулгын ажилтны чадавхыг үнэлэхэд тавих шаадлага” стандартын дагуу үнэлгээ гаргаж, дүгнэлээ.