Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг нь гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлж Солонгос улсын сургалтын менежмент, удирдлагатай Жишиг эрдэм дунд сургуулийн захирал И Нан Ён, Энзакта Монголиа ХХК-ний захирал Пак Ин Сү, БНСУ-ын Чунчоннам аймгийн шүдний эмнэлгийн зөвлөлтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.


Жишиг эрдэм сургууль бол хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөлийг хүүхдэд ээлтэй байдлаар бүрдүүлж, сургалтын арга хэрэглэгдэхүүнд хиймэл оюун ухааны технологийг нэвтрүүлсэн жишиг сургууль бөгөөд манай эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээний хүрээнд бид тус сургуулийн сурагчдад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө үзүүлэх, сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх юм.



Чунчоннам аймгийн шүдний эмнэлгийн зөвлөл энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт ажиллаж шүдний эрүүл ахуйн сургалт, зөвлөгөөг хүүхэд багачуудад өгч байна.


Цаашид эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахад хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.