Нүүр хуудасМэдээСэжигтэй байр байгууламжид хяналт шалгалт явуулж байна

Сэжигтэй байр байгууламжид хяналт шалгалт явуулж байна

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой сэжигтэй этгээдүүдийн бүлэг бөөгнөрөл үүсгүүлэхгүй байх зорилгоор сэжигтэй объект, байр байгууламжид тогтмол хяналт тавьж, илрүүлэх, таслан зогсоох ажиллагааг явуулж байна.

Тус газраас энэ оны 02 дугаар сард зохион явуулсан тусгай ажиллагааны үеэр мансууруулах бодисын хууль бус хэрэглээтэй холбоотой бүлэг бөөгнөрөл үүсгэсэн мөрийтэй тоглоомын газар, зочид буудал, орон байр зэрэг 3 газрыг илрүүлж, гэмт үйлдлийг таслан зогсоон шалгаж байна.

Иймд иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд өөрийн эзэмшлийн болон түрээсийн байр, байгууламжид явагдаж байгаа үйл ажиллагаа, үйлчилгээнд тавих хяналтаа сайжруулж, хууль, тогтоомжоор хориглосон үйлдэл гарахаас урьдчилан сэргийлж ажиллахыг зөвлөж байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.8 дугаар зүйлд зааснаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан бол таван жил хүртэл хугацаагаар харин энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН