Энхтайваны гүүрний зүүн талд буюу Дунд гол урсдаг хэсэгт усан парк, спорт цогцолбор, соёл амралтын хүрээлэн барина гэж байсан ч орон сууцны хороолол барьж эхэлсэн асуудал олны эгдүүцлийг хүргээд байна.

Авилагтай тэмцэх газраас уг асуудлыг хууль зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй хэмээн шалгаад байгаа юм.
Улмаар АТГ тухайн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр хэрэг нээсэн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.
Тэрбээр “Усан парк газар дээр илт хууль зөрчсөн буруутай этгээдүүд шалгагдаж эхлэх нь. АТГ гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр хэрэг нээж шийдвэрлэсэн байна.