Нүүр хуудасМэдээСЭМҮТ гүйцэтгэлийн санхүүжилтийн мөнгөн хуримтлалаар таван ажилтнаа байранд оруулжээ

СЭМҮТ гүйцэтгэлийн санхүүжилтийн мөнгөн хуримтлалаар таван ажилтнаа байранд оруулжээ

Эрүүл мэндийн яамнаас жил бүрийн найм дугаар сарыг Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах сар болгон зарласан.С.Энхболд сайд эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар ажилчдынхаа үндсэн цалинг нэмэх, нийгмийн хангамжид онцгой анхаарах үүрэг чиглэл өгсөн.

Энэ хүрээнд СЭМҮТ эмч, ажилтныхаа үндсэн цалинг 20-35 хувиар нэмж, таван ажилтандаа байрны урьдчилгаа 20 сая төгрөг олгосон билээ. Харин тус ажилчид буюу СЭМҮТ-ийн их эмч Б.Э нь Офицер хороолол, сувилагч Б.Л нь Өрнөх хороолол, туслах сувилагч Г.Г нь Харуул алтай хороолол, цахим бүртгэгч Д.Н нь Өсөх дэнж хороололд орох захиалгын гэрээг хийсэн байна. Сувилагч Г.О нь Дэвжих өргөө хотхонд орон сууц авахаар болж, гэрээгээ байгуулжээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН