Нүүр хуудасМэдээСэрэмжлүүлэг: Ослын улмаас жолоочийн амь хохирч автобусны зорчигчид гэмтэж бэртжээ

Сэрэмжлүүлэг: Ослын улмаас жолоочийн амь хохирч автобусны зорчигчид гэмтэж бэртжээ

2022.05.18-ны өдрийн 12:00 цагийн орчим БЗД-н нутаг дэвсгэр 23-р хороо, улиастай руу эргэх зам дээр нийтийн тээврийн автобус, том оврын машин мөргөлдсөн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байна.

Нөхцөл байдлыг тодруулбал: Daewoo маркийн автобус улиастайн уулзвараас хойш 200 метр орчим зайд Киа бонго маркийн ачааны автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарч Киа бонго маркийн автомашины жолоочийн амь хохирсон ноцтой зам тээврийн осол гарсан байна.

Ослын газарт цагдаагийн болон 103, 105-ын бүрэлдэхүүн дуудлагын дагуу ажиллаа.

Хөдөлгөөнд оролцогч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийн өөрт холбогдох заалтыг судалж, мөрдлөг болгон өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН