2022.10.02, 03-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 706 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 530дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж бэртсэний 10 нийслэлд, 6 орон нутагт бүртгэгдсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 2 хүний амь хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 6 осол бүртгэгдэж,6 хүн гэмтсэн.
- Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн
Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1хүн гэмтсэн.
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн.
- Бусад хэлбэрээр 1 осол бүтгэгдэж, 1 хүний амь хохирсон.
Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 7 осол бүртгэгдэж, 7 хүүхэд гэмтсэний 5 явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна.
ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭДЭЭ