Нүүр хуудасБусадСээтэгнэх урлаг ба бусдыг дурлуулах удивас

Сээтэгнэх урлаг ба бусдыг дурлуулах удивас

Сээтэгнэхэд яахын аргагүй арга барил, авьяас хэрэгтэй. Гоо сайхнаа үйл хөдлөл, биеэ авч явах байдалдаа нууж байдаг бүсгүйчүүд бид түүний цаадах шинжлэх ухаанд нэвтрэх нь ч бас зайлшгүй шаардлага.

Сээтэгнэх урлаг нь хэн нэгний зүрх сэтгэлийг татах зэвсэг биш боловч нүдийг нь булааж, анхаарлыг нь татах арга яахын аргагүй мөн юм. Анхаарлыг нь татчихсан байхад өөрийгөө ямар сайхан бүсгүй болохыг мэдрүүлэхэд бол бидэнд асуудалгүй шүү дээ. Магадгүй чи “Би сээтэгнэж чаддаг ш дээ” гэж боддог байсан ч дараах 10 баримтын талаар огт дуулаагүй ч байж болох талтай.

1. 5 төрлийн сээтэгнэл байдаг
Сээтэгнэлийг уламжлалт, бие махбодийн, чин сэтгэлийн, хөнгөмсөг болон эелдэг гэсэн 5 төрөлд хуваадаг аж. Хөнгөмсөг, цаашдын бат бэх харилцааг хүсээгүй төрөлд нийт сээтэгнэлийн 25 хувь нь багтдаг бол, 30 хувь нь чин сэтгэлийнх байдаг аж.

2. Харц тулгарах үедээ хүн эсрэг талынхаа дур булаам байдлыг илүүтэй олж хардаг
Инээмсэглэж дууссаныхаа дараа харцаараа харилцаа үүсгэж эхлээрэй. Түүнтэй санаатай болон санаадгүй харц тулгарах нь чиний сонирхлыг уламжлахаас гадна, чамд татагдаж байсан хэмжээг нь хэд дахин нэмэгдүүлж чадна. Бие биенийхээ өөдөөс харц салгалгүйгээр 2 минутын турш харах нь дурлалын гормоны үйлдвэржилтийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ.

3. Хүрэлцэхүй бол зайлшгүй мэдрэмж
Эрчүүд энэ тал дээр болгоомжтой байх хэрэгтэй л дээ (Алгадуулвал яах юм?). Харин эмэгтэйчүүд бол сонирхож байгаа залуудаа хүрэхээс эмээх хэрэггүй. Хүрэлцэхүйд 3 шат байдаг: Найрсаг (мөрөн дээр товших), дотно (мөр юм уу бүсэлхийгээр тэврэх), “цөмийн зэвсгийн” (нүүрэнд хүрэх). Хэрвээ чамд эвгүй санагдахгүй байвал нүүрэнд нь шалтаг гаргаад хүрч болно.

4. “Хялбар биш” болж жүжиглэх нь хуучраагүй арга
“Араас нь шаргуу хөөцөлдөж байж олж авах үнэ цэнэтэй эх сурвалж” мэт аашилвал тэд чадах бүхнээ зориулан чамайг өөрийн болгохыг хүсэх болно. Гарт нь яг орж ирэх гэж байгаа юм шиг байснаа буцаад л алдуураад байвал бүр ч сонирхолтой. Гэхдээ энэ тоглоом хэт удаан үргэлжлэх ёсгүй шүү.

5. Эрчүүдийн хувьд нас бол тоо
Бүсгүйчүүдтэй сээтэгнэх тал дээр эрчүүдийн 83 хувь нь таалагдсан эмэгтэй нь өөрсдөөс нь хэр эгч эсвэл дүү байх нь хамаагүй хэмээн боддог ажээ.

6. Толгойгоо яаж өргөхөөс их зүйл шалтгаална
Хатагтай нар аа, бид толгойгоо цэх урагшаа чиглүүлэх үедээ хамгийн ихэмсэг харагддаг аж. Толгой цэх байх үед бидний харц харин үл ялиг дээшээ болдог. Энэ нь илүү эмэгтэйлэг төрхийг бий болгож эрчүүдэд “Хөөх, энэ бүсгүй чинь хэн бэ?” гэж тогтон харахад хүргэдэг. Яг л Титаник дээр Рөүз ганган малгайгаа өргөж хардаг шиг. Харин эрчүүд илүү эршүүд харагдахын тулд толгойгоо арагш нь татаж, харцаа үл ялиг доошлуулан хамар луугаа чиглүүлвэл зүгээр.

7. Улаан өнгөнд жинхэнэ хүч бий
Улаан даашинз өмсөж, улаан уруулын будаг түрхэхийн аль нэгийг нь л хийхэд бүхний харцыг бид өөрсөд дээрээ цуглуулдаг. Улаан өнгө нь анхаарал татахаас гадна эмэгтэй хүниийг сексийн чадвар өндөртэй мэт харагдуулдаг гэнэ. Энэ давуу тал нь чамд таалагдахгүй ч байж магадгүй л дээ, гэхдээ л мэдэхэд илүүдэхгүй.

9. Сээтэгнэл эрүүл мэндэд тустай! 
Хачин байгаа биз? Гэхдээ бусадтай сээтэгнэж, өөрийгөө бүсгүй хүн эсвэл эр хүн гэдгээ тогтмол мэдэрдэг хүмүүсийн цагаан эсийн тоо илүү өндөр байдаг аж. Тэгэхээр тэд дархлаа илүү сайтай, чийрэг байдаг гэсэн үг.

10. Зарим газар сээтэгнэх нь хуулиар хориотой байсан
Арканзасийн Литл Рокд хэн нэгэн рүү тачаангуй харц илгээсэн хүнийг 30 хоног шоронд хорьдог байжээ. Харин Нью Йоркд нэгэнтээ эрчүүд эмэгтэй хүн рүү сонжсон харцаар удаан харах юм бол 25 долларын торгууль төлдөг байсан байна. Хувцас нимгэрдэг хавар зуны цагт үүн шиг илүү хатуу хууль байдаггүй мэт санагддаг байсан байх даа?

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН