#СОЁЛЫН_СЭРГЭЛТ_2023
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ – БАЯН-УУЛ СУМ
“Соёлын сэргэлт 2023” аяныг
Баян-Уул сумын ИТХ-ын дарга н.Энхбаяр, Соёлын төвийн дарга О.Пүрэвсум, МУҮУИТ-ын төлөөллүүд оролцон мэндчилгээ дэвшүүлж аяны зорилгыг танилцуулан нээлээ. Мөн энэ үеэр МУҮУИТ гарын бэлгэ гардуулж, “Өв тээсэн их театр” баримтад киног сумын иргэдэд үзүүлсэн юм.
ИЛТГЭЛ, СУРГАЛТ
Баян-Уул сумын Соёлын ордонд
МҮУИТ-ын хүний нөөцийн менежер Э.Энхжаргал “Соёлын боловсрол” сэдвээр иргэдэд болон соёлын төвийн ажилтан албан хаагчдад илтгэл,
дуулах ур зүйн магистр МУГЖ Б.Батмэнд бөхийн засуул, морь, цоллоочдын дунд “Хурдан морь, бөхийн цол хэрхэн дуудах тухай” мөн түүнчлэн Монгол ардын уртын дууны анхны мэдэгдэхүүн олгох нь “Хөөрхөн халиун” дууг дуулах арга зүй зэрэг чадавхжуулах сургалт, зөвлөгөөг тус тус зохион байгууллаа.
ҮЗЭСГЭЛЭН
Баян-Уул сумын ЕБС-ийн сурагчдын дунд Бурхан халдун виртуал үзэсгэлэнг үзүүлж сонирхуулсан нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татаж байсан юм.
УРЛАГИЙН ТОГЛОЛТ
Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр-ын уран бүтээлчид,
Баян-Уул сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Г.Будмаа,
“Эгшиглэн” хамтлагийн сурагчид,
ардын авьяастан О.Мөнхлхагва, Д.Бямбадорж,
МУСТА Д.Атарбаян нар урлагийн тоглолтоороо нутгийн олныг баясгалаа.
Мөн сумын иргэдийн дунд үдшийн цэнгүүн зохион байгуулж, тоглолт, нийтийн бүжиг зэрэг соёлын арга хэмжээг зохион байгуулснаар Баян-Уул сум дахь үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.
Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газар
Говь-Алтай аймгийн Нийтийн Номын Сан
СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ – БАЯН-УУЛ СУМ
2023.09.20