Нүүр хуудасМэдээСЯ: “ЧИНГИС ХААН - МОНГОЛЧУУД ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН НЬ” ҮЗЭСГЭЛЭН ӨНӨӨДӨР ФРАНЦ УЛСАД...

СЯ: “ЧИНГИС ХААН – МОНГОЛЧУУД ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН НЬ” ҮЗЭСГЭЛЭН ӨНӨӨДӨР ФРАНЦ УЛСАД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нарын ивээл дор зохион байгуулагдаж буй “Чингис Хаан – Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэн 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Франц Улсын Нант хотын Бретанийн Гүнгийн ордон буюу Түүхийн музейд нээлтээ хийж зургаан сарын турш үргэлжилнэ.

Тус үзэсгэлэнд Чингис хаан үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Хархорум музей, хувь цуглуулагч зэрэг нийт 400 гаруй үзмэр, Францын Лувр (Louvre), Сэвр (Sevres), Азийн урлагийн Гимэй (Guimet), Франц Улсын Ерөнхийлөгч асан Жак Ширакийн нэрэмжит Брэнли (Quai Branly) музей болон Европын Холбооны бусад улсаас 150 гаруй үзмэр дэлгэгдэх бөгөөд түүхэн баримт бүхий үзэсгэлэн дэлхий нийтэд анх удаа олон нийтийн хүртээл болж байгаа нь онцлог юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН