Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 372 тохиолдол шинээр батлагдав. Ингэснээр нийт халдварын тохиолдол 955000 орчим болжээ.
Мөн хугацаанд уг өвчний улмаас хоёр иргэн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас эндсэн тохиолдлын тоо 2,121 хүн болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын
- 157 нь Улаанбаатар хотод
- 215 нь орон нутагт буюу 10 аймагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 94,305 болжээ.
Орон нутгаас Дорноговь аймагт хамгийн их буюу 89 тохиолдол бүртгэгджээ.