Нүүр хуудасМэдээС.Амарсайхан: “Алтан соёмбот Монгол" төрийн хүндэтгэлийн концерт үзэгч олны талархлыг хүлээлээ

С.Амарсайхан: “Алтан соёмбот Монгол” төрийн хүндэтгэлийн концерт үзэгч олны талархлыг хүлээлээ

Монгол төрийн түүхэн уламжлал, ард түмний эв нэгдэл, тусгаар тогтнол, үндэсний бахархлыг илэрхийлсэн “Алтан соёмбот Монгол” төрийн хүндэтгэлийн концерт Соёлын төв өргөөнд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

“Алтан соёмбот Монгол” төрийн хүндэтгэлийн тоглолт нь монголын нүүдэлчин ахуй, төрт ёсны дархлаа, эх оронч үзэл, түүхэн замнал, төрийн бэлгэдлийн утга агуулга зэрэг үндэсний бахархлыг хөгжим, бүжгийн дүрслэлээр тайзнаа амилуулж, уламжлалт ахуйн соёлыг орчин үеийн дэвшилтэт техник, гэрэлтүүлэг, найруулгын цогц шийдэлтэй хослуулан үзэгч олныхоо сонорыг мялаалаа.

“Алтан соёмбот Монгол” төрийн хүндэтгэлийн тоглолт нь зөвхөн урлагийн үзүүлбэр бус, үндэсний үнэт зүйлсийг сэргээн сануулж, түүх соёлын дархлааг бэхжүүлсэн төрийн хүндэтгэлийн онцгой илэрхийлэл юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН