Нүүр хуудасМэдээС.АМАРСАЙХАН: Гамшиг ослын үед үүрэг гүйцэтгэх зориулалт бүхий 30 ширхэг автомашиныг гардуулан...

С.АМАРСАЙХАН: Гамшиг ослын үед үүрэг гүйцэтгэх зориулалт бүхий 30 ширхэг автомашиныг гардуулан өглөө

Онцгой байдлын байгууллагын төв, орон нутгийн анги, салбар нэгжид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгай зориулалтын гал түймэр болон эмнэлгийн, аврах ажиллагааны нийт 30 автомашиныг гардуулан өглөө.

Тухайлбал,

Эрэн хайх аврах ангиудад шуурхай албаны ISUZU маркийн ус болон хөөсний нэмэлт савтай, бага оврын гал түймэр унтраах хүчин чадал бүхий 18 автомашин,

Гал түймэр унтраах, аврах ажиллагааны ISUZU маркийн 2 тонн багтаамжтай усны нөөцийн савтай гал унтраах төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон 4 автомашин

Хүн тээврийн IVECO маркийн 11 хүний суудалтай 6 автомашин,

Эмнэлгийн зориулалттай KIA маркийн иж бүрэн эмнэлгийн хэрэгслээр тоноглогдсон 2 автомашиныг тус тус хүлээлгэн өгсөн.

Эдгээр автомашин нь сүүлийн үеийн дэвшилтэт техник бүхий иж бүрэн тоноглогдсон, алба хаагчдын ажлыг хөнгөвчлөх боломжтой гэдгээрээ онцлог бөгөөд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх, түүнээс үүдэх гарах хохирлыг бууруулах давуу талтай юм.

Монгол Улсын Засгийн газраас онцгой байдлын алба хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажиллах нөхцөл, техник, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах чиглэлээр онцгой анхаарал хандуулж, төсвийн хөрөнгө оруулалт, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бодлогыг барьж байна. Энэ хүрээнд үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг дээшлүүлэх зорилт тавьж, байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг нарийвчлан тооцож, гамшигт тэсвэртэй дэд бүтцийг бий болгох чиглэлээр шат дараалсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж буй.

Өнгөрсөн хугацаанд аврах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хангалтад 18.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж, гал унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын автомашин, техник, тоног төхөөрөмжийн хангалтыг үе шаттай нэмэгдүүлж байна. Цаашид 2028 оныг хүртэл хугацаанд аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалтыг 60.0 хувь, тусгай зориулалтын хувцас хэрэглэл 85.0 хувь, гал унтраах автомашины хангалт 65.0 хувь, холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн хангалтыг 80.0 хувьд хүргэж нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН