Нүүр хуудасМэдээС.Амарсайхан: Монгол, Энэтхэгийн хоршооллын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичигт гарын үсэг...

С.Амарсайхан: Монгол, Энэтхэгийн хоршооллын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа

•Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Модигийн урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой хэд хэдэн чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол болж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Моди болон албаны бусад хүмүүс оролцлоо.

•Тухайлбал, хоршооллын салбарын хөрөнгө оруулалт, хамтарсан үйлдвэр, технологийн хөгжлийн хамтарсан санаачилга болон зах зээлийг дэмжих бодлогоор хамтын ажиллагааг өргөжүүлж, хоршоод хоорондын худалдааны түншлэл байгуулах боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт Шадар сайд миний бие гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд хоёр улс хоршоодыг орон нутгийн болон олон улсын зах зээлтэй холбох, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүжилт болон бусад холбогдох чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, инновацын чиглэлд техникийн туслалцаа үзүүлэх зэргээр хамтран ажиллахаар боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН