Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваа Төв цэнгэлдэх хүрээлэнд сүр жавхаа, ёслол хүндэтгэлээр дүүрэн эхэллээ.
Үндэсний сурын харвааны зурхайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нарын хамт зочилж, Монгол Улсын төрийн тэргүүн дуут сум тавилаа.

Монгол түмний бахархалт өв, уламжлалт спортын нэгэн чухал хэсэг болсон Үндэсний сурын харваанд энэ жил 1200 шилдэг харваач хурд хүч, тэвчээр, цэц мэргэнээ сорьж байна.
Энэхүү уламжлалт спорт бол зөвхөн биеийн хүч, гарын ур, нүдний гярхай бус, оюун ухаан, тэсвэр хатуужлын шалгуур байдаг билээ.

Үндэсний сурын уухай, дуут сумаар тэнгэрийн цэнхэр огторгуйд цуурайтаж,
Монгол түмний мэргэн ухаан, уламжлалт ёс заншил дэлхий дахинд түгэх болтугай!