Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ”-ний талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын ерөнхий инженер С.Батсайхан танилцуулав. Тус газар 166.6км далан суваг, 220.6км ус зайлуулах шугам сүлжээ, 4248ш шүүрт худаг, 4247ш үзлэгийн худаг, 45ш мониторингийн цооног, 16 насост худгийн инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга байгууламжийн ашиглалт, засвар арчлалт, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажиллаж байна





