Нүүр хуудасМэдээС.Эрдэнийг дагаад хоосон хоцорсон хэд “Ашиг” фракц байгуулжээ

С.Эрдэнийг дагаад хоосон хоцорсон хэд “Ашиг” фракц байгуулжээ

Ардчилсан намын С.Эрдэнэ тамгаа Лу.Гантөмөрт өгснөөр Эрдэнийн гэх фракц үгүй болсон. Одоо нэг л АН байгаа гэж намынхан нь ч, иргэд ч ойлгож байгаа. С.Эрдэнийн дэргэд явсан олон ч залуу Лу.Гантөмөрийн талд орох нь орж, гарах нь гарч байгаа. Тэдний дундаас Нийслэлийн намын хорооны дарга явсан А.Цэрэнбат, Дотоод сонгуулийн хорооны дарга нь байсан Х.Алтанхуяг нар Ардчилсан намын залуусын эрх ашгийг хамгаалах “АШИГ” нэртэй фракц байгуулжээ. С.Эрдэнийг дагаад хоосон хоцорсондоо ч тэр үү, тохироог нь эсэргүүцсэндээ ч тэр үү ойр ойрхон лайв хийж байгаа харагдсан. Ямартай ч С.Эрдэнийнхээ цүнхийг барьж, хамгийн их вакумжуулсан хүмүүс гэгддэг эдгээр залуус намынхаа бусад залуусруу дайрч эхэлсэн нь зохимжгүй л харагдаад байгаа юм. Улс төр гэдэг цэвэр итгэл үнэмшлээрээ хийдэг зүйл болохоос хэн нэгэнд бурууг тохох нь дэмий л гэх юм билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН