Нүүр хуудасМэдээТавантолгойд хийсэн өрөмдлөгүүдийн үр дүн сайн гарлаа

Тавантолгойд хийсэн өрөмдлөгүүдийн үр дүн сайн гарлаа

“Jade Gas Holdings” компани “Эрдэнэс Монгол”-ын охин компани “Эрдэнэс Метан”-тай хамтарсан компани байгуулан Монголд метан хийн чиглэлд ажиллаж байна.

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Jade Gas Holdings” компани Тавантолгойн нүүрсний уурхайд хийсэн хоёр цооногийн өрөмдлөг дууссаныг мэдээллээ. Өрөмдлөгийн үр дүн сайн байсан төдийгүй үр дүнд нь сэтгэл хангалуун байгаагаа тус компанийн Гүйцэтгэх захирал онцолсон байна.

Тавантолгойн нүүрсний уурхайд хайгуул хийхэд зорилтот нүүрсний давхаргаас нийт 66 метр зузаан хийтэй нүүрс илрүүлсэн байна. “ETT-1” цооногийг 374 метр хүртэл, “ETT-2” цооногийг 414 метр хүртэл өрөмджээ. Тус компани 2023 онд хөндлөн чиглэлд өрөм тавихаар төлөвлөж байна.

“Jade Gas Holdings” компани чухал ач холбогдолтой харилцан ойлголцлын санамж бичгийг хоёр  компанитай байгуулсан юм. Тухайлбал: Монголын хамгийн том байгалийн хий импортлогч, нийлүүлэгч “UB Metan”, цахилгаан эрчим хүчний хангамжийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг “Монхорус Интернэшнл” компанитай байгуулаад байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН