416 км урттай Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын туршилтын тээвэр гуравдугаар сарын 15-нд эхэлнэ.
Харин Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хэвийн үйл ажиллагаа ирэх долоодугаар сарын 15-нд багтаж эхлэхээр байгаа ажээ.
Энэ онд төмөр замууд ашиглалтад орсноор “Эрдэнэс Тавантолгой” компани 3.3 сая тонн нүүрс төмөр замаар тээвэрлэхээр төлөвлөж байна.
Төмөр замууд ашиглалтад орсноор эрдэс бүтээгдэхүүний экспорт нэмэгдэхээс гадна тээврийн зардал буурах, ажлын байр нэмэгдэх зэрэг олон давуу талтайг салбарынхан онцолж байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая тонн нүүрс экспортод гарахаар байгаа аж.