Монгол улсад шинээр баригдах төмөр зам 3 үе шаттайгаар нийт 6600 гаруй км барихаар төлөвлөгдсөн. 1-р үе шат болох Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын ажил 2019 оны тавдугаар сард эхэлж, барилгын ажил улирал харгалзахгүй үргэлжилж байна.Тухайлбал: Өнгөрсөн өвөл ухмалын ажил буюу ус шаардагдахгүй ажлуудаа хийж, одоогоор далангийн ажил үргэлжилж байна. Мөн Зүүнбаян талаас 4.5 километрт рейльс төмөр, 75 километрт цахилгаан дамжуулах шугамыг татаж суурилуулаад байна