Нүүр хуудасМэдээТАЗ: Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд албан хэргийг хос бичгээр хөтлөх чадварыг...

ТАЗ: Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд албан хэргийг хос бичгээр хөтлөх чадварыг заавал тусгах үүрэг өглөө

Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага Төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлнө.

Энэ хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, төрийн албан хаагчийн үндэсний бичгээр албан хэрэг хөтлөх ур чадвар, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Төрийн албаны зөвлөл “Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” 165 дугаар тогтоол гаргалаа.

Тогтоолд байгууллага бүр албан хаагчдаа монгол бичгийн сургалтад заавал хамруулах, “Монгол бичгийн цахим гарын авлага”-ыг таниулж, хэрэглээнд нэвтрүүлэх, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд монгол бичгээр хөтлөн явуулах ур чадварыг тусгасан байх зэрэг үүрэг даалгавар, зөвлөмжийг төрийн байгууллагын удирдлага, төсвийн захирагч нарт өгөв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН