Нүүр хуудасБусадТа идэж байгаа гурил болон будааныхаа талаар мэдэх үү?

Та идэж байгаа гурил болон будааныхаа талаар мэдэх үү?

Гурил, будаа маш олон төрөл байдаг ч  харин бид өөрсдийн биед тохирсон гурил буудайгаа сонгох нь хамгийн чухал алхамуудын нэг болоод байна. Хүмүүс цагаан гурилыг өөрсдийгөө хөнөөх гэж бүтээсэн гэгддэг. Гэхдээ цагаан будаа, эрдэнэшишийн гурил, гурвалжин будаа, бор гурил гээд бүгд өөрсдийн гэсэн онцлог давуу талуудтай байдаг. Чихрийн шижинтэй хүмүүс цагаан гурил, цагаан будаа, цагаан элсэн чихэр хэрэглэж болохгүй байдгийн адилаар бид ч өөрсдийн эрүүл мэндэд нэн тустай эрдэс бодисоо нөхөхүйц буудайгаа хэрэглэх нь бидний сонголт болж байна. Харин та бүхэнд дэлхийд өргөн хэрэглэгддэг сайн чанарын гурил буудайнуудыг цавуулагтай болон цавуулаггүйгээр ялган танилцуулж байна.

Цавуулаг агуулаагүй үр тариа

QUINOA  будааг  монголоор /Кийнва/ гэж нэрлэнэ. Цавуулаг агуулагдаагүй үр тарианы нэг. Энэхүү будаа нь жижгэвтэр хэлбэртэй. Улаан цагаан хоёр төрөлтэй юм. Кийнвад  кальци,  магни, манган,  Е болон В амин дэм болон антиоксидант маш ихээр агуулагддаг. Мөн үрэвслээс урьдчилан сэргийлдэг гэж хэлж болно. Кийнва будааг агшаахад  дээгүүр нь хөөс бий болж бага зэргийн гашуун амт ордог ч шингэц сайтай будаа юм.

100 грамм буудайнд- 368 ккал

Сагаган /Гурвалжин будаа/

Монголчуудын сайн мэдэх будаануудын нэг бол яах аргагүй Сагаган /Гурвалжин будаа/. Тус будаа нь маш тэжээллэг хийгээд гишүүнэтэй /айргана ургамал/ нэн зохицдог байна.   Сагаганд магни, манган, зэс, фосфор, эсэл зэрэг нь маш ихээр агуулагддаг.  Энэхүү будааг байнга хэрэглэснээр цусан дахь хлострин буурч судас цэвэрлэдэг байна. Мөн чихэрийн шижинтэй хүн хэрэглэвэл тохиромжтой.

100 грамм будаанд- 343 ккал

Teff  

TEFF энэхүү жижиг буудааг монголоор Тэфф гэж тэмдэглэнэ. Цавууллаггүй үр тарианы нэг.  Шар буудааны нэг төрөл. Тэфф нь жижигхэн ч маш их хүч чадалтай буудай. Кальци, манган, фосфор, төмөр, зэс, хөнгөн цагаан, бари, болон С витамин агуулагддаг.  Мөн л цусан дахь сахарыг тэнцвэржүүлж, төмрийн дутагдалд сайнаар нөлөөлдөг. Мөн эслэг агуулдаг учир гэдэсний гүрвэлзэх  хөдөлгөөнийг зохицуулдаг сайн чанарын будаа юм. /монголд харааханд худалдаанд гараагүй/

100 грамм будаанд- 101 ккал

Шар будаа

Сувдан шар буюу шар будааг монголд мэдэхгүй хүн ховор. Маш эртний үр тарианы төрөлд ордог бөгөөд амуу тарианаас гаргаж авдаг. Байгалиас цэвэр өөрөөрөө ургаж, газар шорооны хатуу зөөлөнг үл хамааран ургах чадвартай, генийн буюу инженерийн хиймлээр гаргах аргад автаагүй экологийн цэвэр бүтээгдэхүүнд зүй ёсоор тооцогддог.100 грамм шар будааны агууламжид нүүрс ус 72.8 г, Эслэгийн 8.5 г, Өөх 4.2, Уураг, 11.0 г, магни, фосфор зэрэг олон төрлийн менаралуудыг агуулсан байдаг байна. Мөн энэхүү будааг байнга хэрэглэж хэвшвэл цөс цэвэрлэх, яс бэхжүүлэх,  багтрааг бууруулж зүрхний шигдээс бууруулж харшилаас хүртэл сэргийлдэг болохыг судалгаагаар нотлогдсоор байна.

100 грамм будаанд- 378 ккал

Эрдэнэшишийн гурил

Эрдэнэ шишийг хатааж нунтаглан энэхүү гурилыг гарган авдаг. Эрдэнэ шишийн гурил хэрэглэснээр өтгөн хаталт улмаар шулуун бүдүүн гэдэсний хавдар зэрэг эрсдэлээс бүрэн сэргийлдэг. Мөн тархины үйл ажиллагааг дэмжин мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжрууладаг В1 витамин агуулагддаг. Мөх хлостренийг буруулж жин хасахад тусладаг. Эрдэнэ шишийн гуриланд фосфор агуулагдсанаар шүдний эд сайжирдаг. Уг гурилыг бас гоо сайхны гурил гэж нэрийддэг. Учир нь гар нүүрний арьсны жижиг үрчлээсүүдийг тэнийлгэж, арьс чангалж, арьсны тослогийн балансыг тэнцвэржүүлэн үсийг чийгшүүлж өгдөг байна. Өдөрт 100 грамм буюу 331 ккал эрдэншишийн гурилыг идэхэд хангалттай. Уг гурилыг худалдан авахдаа сайн судлахгүй бол ижил төрлийн генетикийн өөрчлөлттэй гурилууд ихээр зарагддаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

100 грамм- 331 ккал

Цавуулагтай үр тариа

BULGUR УЛААН БУУДАЙ

Улаан буудай нь манай улсын гурилны нийт хэрэгцээг хангадаг гэдэгт хэлсдэхгүй. Европ, Ойрхи дорнод, Энэтхэг  улсын хүнсий хэрэгцээг бүрдүүлж байгаа гол түлхүүр нь энэхүү буудай юм.  Улаан буудай нь цавуулаг үр тарианд ордог. Тус буудайнд өөх тос, манган, магни, төмөр зэрэг эрдэс бодисоор баялаг тул хоол боловсруулах эрхтэн системд сайнаар нөлөөлж зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг байна.

Агуулагдаж буй витамин: 100 граммд

Илчлэг 342 ккал

Хөц будаа

Хөц будаа нь анхны тариалангын үр тариа байсан бөгөөд өнөөдрийг хүртэл дэлхий нийтийн хамгийн их хэрэглэдэг үр тарианы нэг юм. Уг будааг  хэрэглэсэнээр  зүрхний өвчлөлөөс урьдчилан сэргийлж, цусны даралт тогтворжуулан  жин барихад тусладаг. Түүнд агуулагдсан амин дэмүүд тиамин, ниацин, витамин Е, фосфор, төмөр, фолийн хүчил гэх мэт эрдэсүүд байдаг. Гэхдээ  боловсруулалтын явцад түүнд агууллагддаг амин дэм, эрдэс бодисууд алдагддаг байна

100 граммд -(352 ккал)

Kamut

Kamut  монгол нэршлээр Камат буудай. Энэхүү  буудай нь улаан буудайнаасаа 30% орчим нь илүү их уураг, илүү тосны хүчил агуулдаг.  Уураг нь хлостренийг багасгаж,  сахарыг тэнцвэржүүлж хоол боловсруулах эрхтний эрүүл мэндийг хангаж дархлааг сайжруулдаг байна. Мөн амталахад бага зэргийн зажлууртай самар амтагддаг амттай будаа юм. Улаан буудайн харшилтай хүмүүс энэхүү буудааг хэрэглэвэл зохимжтой байдаг байна. Улаан буудайн оронд камат буудайг ашилаж үзэхийг зөвлөж байна.

100 грамм будаанд- 337 ккал

Сэтгүүлч: Цэлмэгтэнгэр

 

 

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН