ТЕГ: Сугалааны тохирлын мэдээ
Өнөөдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2022 оны 12 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 39038851 баримт хамрагдсанаас:
8 орон таарсан 2
7 орон таарсан 8
6 орон таарсан 37
5 орон таарсан 364
4 орон таарсан 3471
3 орон таарсан 35386 баримт тохиролд таарч азтан боллоо.
Сугалааны хонжвор таарч урамшуулал авах эрхтэй сугалаанд оролцогч нь тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй.