Нүүр хуудасБусадТомилолт: БНХАУ-ын "Dongli" ноолуурын үйлдвэр дэлхийн одод, тэрбумтнуудын хувцсыг урлаж байна

Томилолт: БНХАУ-ын “Dongli” ноолуурын үйлдвэр дэлхийн одод, тэрбумтнуудын хувцсыг урлаж байна

БНХАУ-ын Улаанхад хотод Ханшань уулын үүлдэрийн цагаан ямааны ноолуурыг брэнд болгосон “Dongli” ноолуурын үйлдвэрээр Монгол, Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг зочиллоо.


Хятад улсын Ханшань мужийн цагаан ямааны ноолуур нь 13-16 микрометр, 36 мм-ээс дээш урттай буюу монгол ямааны ноолууртай ойролцоо юм. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ тус компани дэлхийд дээгүүрт ордог байна.


“Dongli” ноолуурын үйлдвэр 2000 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өдгөө 1500 ажилтантай, техник хэрэгслийн хувьд бүрэн автомат, 10000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээнд нийлүүлэхээс гадна гадаадын 30 улсын 40 гаруй хувцас үйлдвэрлэгч компанид бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байна. Италийн брэндийн компанитай хамтран ажиллаж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 65 хувийг Итали, Европын улс орнууд руу экспортлодог гэнэ.


Тус үйлдвэрийн нь ханаа Улаанхад уулын өнгөтэй адил өнгөөр будсан, чийдэнгийн бүрхүүлээ самнасан ноолуураар бүрхсэн, цонхны хөшгөө ноолууран утсаар шийдсэнээс гадна ханандаа өлгөсөн том жижиг олон зургийг ноолуураар урласан нь анхаарал татаж байсан юм.
Мөн тус компани технологийн чиглэлийн дунд, дээд мэргэжлийн сургуулиудтай хамтран, тэнд суралцагчдаас ажилтан сонгон сургаж, үйлдвэрийнхээ боловсон хүчнийг бэлтгэдэг байна.


“Dongli” компанийн бүтээгдэхүүнийг “Жеймс Бонд 007” уран сайхны киноны гол дүр, Английн жүжигчин Даниел Крейг “007” кинонд тоглохдоо өмссөн бол Хятадын онлайн худалдааны “Алибаба” группыг үүсгэн байгуулагч Жак Ма, дэлхийн хэмжээний тэрбумтан Билл Гейтс нарын олон алдартан, кино жүжигчид авч хэрэглэдэг байна.
Дашрамд сонирхуулахад тус компанийн бүтээгдэхүүний үнэ манай улсын “Говь” компанийн бүтээгдэхүүнээс харьцангуй өндөр үнэтэй байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН