ӨМӨЗО-ы Баарин уулнаас санаа авч Баарин баруун хошууны чулууны үзэсгэлэнгийн газар гэж нэрлэсэн энэ газар олон төрлийн үнэ цэнтэй чулуу бий. Баарин нь энэ нутагтаа дөрвөн их чулууны нэг гэж явдаг бөгөөд дотроо таван янз байдаг. Өнгө төрлөөсөө хамаарч өөр өөр нэртэй, өөр үнэ цэнтэй байдаг.
Баарин чулуу нь уурхайгаас олборлож гаргаж авдаг бөгөөд газартаа 180 жилийн хугацаанд бий болдог. Улаан өнгөтэй бол хамгийн үнэтэй буюу үнэ цэнэтэйд тооцогддог. Жишээлбэл, 1 тэрбум төгрөгт үнэлэгдэх чулуу ч бий. Нэг сонирхолтой зүйл нь анх олборлож гаргахдаа энгийн л хад чулуу шиг зүгээр л шаргал өнгөтэй хатуу чулуу байдаг бол түүнийг хагалснаар дотроос нь янз янзын өнгөтэй зөөлөн баарин чулуу гарч ирдэг гэнэ. Түүнийг нь хэлбэрт оруулж өөрсдийн хүссэн хэлбэр хийцтэй сийлбэр хийдэг. Энэ газарт тавигдсан чулуун үзмэрүүдэд нэг ч будаг ч бодис ороогүй бөгөөд бүгд өөрсдийн байгалийн өнгөөрөө хадгалагддаг. Эсвэл зурсан зураг мэт уран зураг шиг чулуу ч гарч ирэх нь бий. Том чулуугаар уул усны сийлбэр их хийдэг гэнэ.
Нутгийн иргэд нь тунгалаг баарин чулуугаар янз бүрийн гоёл чимэглэл, эдлэл хийдэг. Мөн сонордуулахад баарин чулууг үнэ хаялцаж буюу дуудлага худалдаагаар авдаг. Дараа нь хагалж үзэж ямар хэлбэртэй чулуу гарч ирэхээс шалтгаалж хямд үнээр гоё чулуу авсан байна уу, их мөнгөөр энгийн чулуу авсан байна уу гэдгээ үздэг гэнэ.




