Монголын хөрөнгийн биржид өнөөдрийн энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 561,951,781.34 төгрөгийн үнийн дүн бүхий 2,485,514 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Өндөрхаан” ХК (ONH +14.90%), “Монгол секюритиес” ХК (MSC +12.50%) болон “Ард Даатгал” ХК (AIC +8.30%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Улсын их дэлгүүр” ХК (UID -9.82%), “Адуун чулуун” ХК (ADL -5.88%) болон “Женко тур бюро” ХК (JTB -4.28%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 21,254 ширхэг нэгж эрхийг 10,535,199 төгрөгөөр арилжаалсан байна.
ТOP-20 индекс 1.08 хувиар буурч 41459.73 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,800,839,319,385.12 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.