Нүүр хуудасМэдээТОП 20 индекс 1.6 хувиар буурчээ

ТОП 20 индекс 1.6 хувиар буурчээ

Монголын “Хөрөнгийн бирж” лхагва гаригт 32 ХК-ийн 306,509 ширхэг хувьцаа арилжжээ. Арилжааны нийт дүн 332.8 сая төгрөг болсон байна. Тухайн өдөр 13 ХК-ийн хувьцааны ханш өссөн бол 18 ХК-ийн хувьцааны ханш буурчээ. Мөн нэг үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

Тухайн өдрийн арилжаанаас тодруулбал, “Баянгол зочид буудал” (BNG+ 9.05%) болон “Ремикон” ХК (RMC+8.46%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Гутал” (GTL-8.47%) болон “Айтүүлс” ХК (ITLS-12.27%)-ийн хувьцаа хамгийн их уналттай гарчээ.

Мөн “Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 107,966 нэгж эрхийг 24.8 сая төгрөгөөр арилжиж, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 үнэт цаасыг 100 мянган төгрөгөөр  арилжсан байна.

Ингэснээр ТOП-20 индекс 1.6 хувиар буурч, 31895.58 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,670,307,487,046.70 төгрөг болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН