Нүүр хуудасМэдээТуркийн дугуйн цуврал тэмцээнд Монгол тамирчин түрүүллээ

Туркийн дугуйн цуврал тэмцээнд Монгол тамирчин түрүүллээ

Турк улсад энэ сарын 20-нд мэргэжлийн дугуйн “Grand prix Develi” тэмцээн болж, Монголын дугуйчин С.Жамбалжамц түрүүлж, UCI 40 оноо авчээ.

Тэрбээр дараагийн өдөр нь “Grand prix Cappadocia” тэмцээнд дөрөвдүгээр байрт орж, 20 оноо нэмж авснаар чансааны 171 дүгээр байрт эрэмбэлэгдэж, Ази тивдээ хоёрдугаар байрт жагсаж байна.

Ингэснээр Монголын дугуйн холбоо 991 оноотой Азид хоёрдугаар байрт, дэлхийд 34 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна.

С.Жамбалжамцын дараагийн тэмцээн энэ сарын 24-29-нд болж буй мэргэжлийн дугуйн олон өдрийн уралдаан юм. тэрбээр мөн ирэх сард Австри улсад болох ДАШТ-нд мөн оролцох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН