БНТУ-ын Бурса хот дахь Uludag их сургууль, İpekyolu олон улсын оюутаны холбооноос хамтран зохион байгуулсан “Asia bölgesi buluşmasi” чуулга уулзалт өнгөрсөн амралтын өдөр болж өнгөрлөө. Уулзалтад Монгол, Казакстан, Тажикстан, Киргизистан, Узбекстан, Туркменистан, Афганистан, Пакистан, Энэтхэг, Бангладеш, Тайланд, Индонез, Шинжаан Уйгур зэрэг улсуудын оюутанууд оролцож эх орноо танилцууллаа.

Манай улсаас тус улсын Улудаг их сургуулийн ХАА.н салбарт хүнсний технологийн мэргэжлээр сурч буй Б.Батхаанаар удирдуулсан оюутанууд амжилттай оролцон эх орныхоо түүх соёл, уламжлалт хоол хүнс болон үндэсний хувцасаа танилцуулж Монгол улсаа сурталчиллаа.

Чуулга уулзалтад идэвхитэй оролцож эх орныхоо өв соёл бахархал уламжлалыг танилцуулж Монгол улсынхаа нэрийг гаргасан нийт оюутан сурагчдадаа талархал илэрхийлье.
