Нүүр хуудасМэдээТурк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырымын Монголд хийх айлчлал эхэллээ

Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырымын Монголд хийх айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ноён Ерөнхий сайдыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас Турк Улсад суугаа Элчин сайд Р.Болд нарын албаны хүмүүс угтан авлаа.

Өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырымтэй ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырым Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхана

Монгол улс Турк улстай ямар харилцаатай вэ

Монгол Улс, БНТУ-ын хооронд 1969 оны 6 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон. Туркийн тал 1996 оноос Улаанбаатарт ЭСЯ-аа нээн ажиллуулж байгаа бол манай улсын ЭСЯ 1997 оноос Анкарад ажиллаж байна.

Монгол улс БНТУ-тай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаатай. “Гуравдагч хөрш” гэж 2011 онд шинэчлэн баталсан Гадаад бодлогын үзэл баримтлалд тусгажээ.

Хоёр улсын төрийн томоохон харилцан хийсэн айлчлалуудаас сонирхуулвал:

Монголын талаас:

Ерөнхийлөгч Н.Багабанди 1998 онд, 2004 онд,

Улсын Их хурлын дарга З.Энхболд 2013 онд,

Ерөнхий сайд М.Энхболд 2006 онд,

Гадаад хэргийн сайд Ц.Гомбосүрэн 1992 онд Туркт тус тус айлчилсан.

Туркийн талаас:

Ерөнхийлөгч С.Дэмирэл 1995 онд, А.Н.Сэзэр 2002 онд,

ҮИХ-ын дарга М.А.Шахин 2010 онд, Ж.Чичек 2014 онд,

Ерөнхий сайд Р.Т.Эрдоан 2005, 2013 онд,

Гадаад хэргийн сайд М.Чавушолу 2015 онд Монголд тус тус айлчилсан.

Харин иргэдийн хувьд 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломжтой байдаг.

Худалдаа эдийн засгийн харилцааны хувьд экспортийн бараа бүтээгдэхүүн 2016 онд 1,5 сая ам.доллар байсан бол  Экспортын гол бараа бүтээгдэхүүн: хонь, ямааны боловсруулсан арьс. Харин импорт 2016 онд 23,7 сая ам.долларт хүрчээ.  Импортын гол бараа бүтээгдэхүүн: чихэр, радиатор, сэнс, ахуйн цахилгаан хэрэгсэл байдаг байна.

Туркийн олон улсын хөгжлийн агентлаг “ТИКА”-гийн шугамаар 1994 оноос эхлэн нийт 30 сая ам.долларын техникийн тусламж үзүүлсэн. Хархорин-Хөшөө цайдамын 46 км авто зам барих, Түрэгийн хөшөө дурсгалыг сэргээн хамгаалах төсөл, Орхоны хөндийд Дэлхийн соёлын өвийн мyзей байгуулах, Улсын клиникийн төв эмнэлгийн дэргэд цусны төв байгуулах, МУИС-д турк судлалын тэнхим байгуулах, “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын цахим архив”, “Монгол, Туркийн найрамдлын цэцэрлэгт хүрээлэн”  зэрэг 30 орчим хөтөлбөр төсөл хэрэгжүүлсэн байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН