ТЕГ-аас Тусгаар тогтнол хөдөлгөөнийхнийг зэвсэгт халдлага үйлдэх магадлалтай хэмээн саатуулаад байна.
Өмнө нь тэд төв талбайд суулт зарлах үеэр ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А. Гансүх санхүүжүүлэн, зэвсэг олгосон хэмээн тагнуулын алба мэдэгдэж байсан юм.
А. Гансүх нь төмөр замын хэргээ бусадтай наймаалцсан, террорист ажиллагаа зохион байгуулахыг завдсан гэж буруутган шалгагдаж байсан бол хэргийг нь шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Энэ үйл явдалтай холбогдуулан тус хөдөлгөөнийхөн зэвсэгт халдлага үйлдэхээр завдаж байсан гэж тагнуулын байгууллага үзжээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлд заасан экстремист үйл ажиллагаа, гэмт хэрэг аж.