Нүүр хуудасМэдээТЦА: 2022 онд мотоциклоор үйлдэгдсэн 480 зам тээврийн осол гарч, 120 хүн...

ТЦА: 2022 онд мотоциклоор үйлдэгдсэн 480 зам тээврийн осол гарч, 120 хүн нас баржээ

Мотоциклын 2022 оны мэдээлэл:

Монгол Улсын бүртгэлийн санд 2022 оны байдлаар 54819 мотоцикл бүртгэлтэй байна. Бүртгэлтэй мотоциклын 10384 буюу 18,9% нь Улаанбаатар хотод, 44435 буюу 81,1% нь орон нутагт ашиглагддаг. Мотоциклын хэрэглээгээр Өвөрхангай, Увс, Төв, Баян-Өлгий, Сүхбаатар аймгаас өндөр байна. Улсын хэмжээнд 2022 онд мотоциклоор үйлдэгдсэн зам тээврийн осол 480 бүртгэгдэж 120 хүний амь нас хохирч, 242 хүн гэмтсэн. Уг ослын 350 /72,9%/ орон нутагт, 130 /27,1%/ Улаанбаатарт бүртгэгдсэн. Ослын улмаас амь насаа алдсан хүмүүсийг хөдөлгөөнд оролцсон хэлбэрээр авч үзэхэд жолооч 107 /89,2%/, зорчигч 12 /10%/, мотоцикл түрж явсан 1 хүн амь насаа алдсан байна. Мотоциклоор үйлдэгдсэн 480 зам тээврийн ослын 182 /37,9%/ нь анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцсон, 91 /19%/ нь жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, 77 /16%/ нь аюул саад тулгарах үед зогсох арга хэмжээ авч чадаагүй жолоочийн буруутай үйлдэл эзэлсэн байна.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН